gereltuya doyoddorj
Доёддорж Гэрэлтуяа
Захирал
otgonbayar ershuu
Отго арт M.A.
Art Director - Берлин хот
Уран бүтээлч
(ЗУРАГ Галерей болон Монгол Соёл Урлагийн Төвийг үүсгэн байгуулагч)
altansukh demberel
Дэмбэрэл Алтансүх  M.A.
Art Director - Стокхолм хот
Уран бүтээлч
amgalan bayar
Баяр Амгалан M.Sc.
Art Director - Парис хот
jawkhlan altansukh
Жавхлан
Art Director - Лондон хот
martina busch
Мартина Буш B.A.
 Урлаг судлаач
gallery_zurag_website
zurag-hutulburgallery
zurag_galerie_berin
zurag-eröffnungzurag_galerie_berinzurag_galerie_berin
 
ЗУРАГ Галерей 

ЗУРАГ галерей нь 2010 онд Герман (ХБНГУ) улсын нийслэл Берлин хотод үүсгэн байгуулагдсан ба Монголын урлагийн түүхэнд хамгийн анхны удаа, Монгол хүн хилийн чанадад үүдээ нээсэн хувийн, байнгын үйл ажиллагаатай галерей юм.

ЗУРАГ галерей цогцолбор нь  хотын төвд байрладаг, хоёр давхар, давхар бүрт нарийн хийцний гантиг шал, байгалийн чулуун хана бүхий 15 x 7 метр үзэсгэлэнгийн танхим болон гаднаа үйл ажиллагаа зохион байгуулахуйц талбайтай.

ЗУРАГ галерейг үүсгэн байгуулагч, галерейч Отго арт нь эх орондоо "Монгол зураг" ангийг 1998 онд дүүргэж улмаар уран бүтээлч, Монгол зураг болон Монголын түүх судлаачаар бие даан ажиллаж байгаад 2005 онд Берлинд ирж тус хот дахь Герман Улсын Урлагийн Их Сургуульд урлаг судлаач, урлагийн менежер мэргэжлээр 3 жил суралцаж магистрын зэргээр төгссөн. Тэрбээр олон оронд бие даасан болон хамтын үзэсгэлэнгүүдэд оролцон зохион байгуулж байсан туршлагтай.

ЗУРАГ галерейд Отго арт бие даасан байнгын үзэсгэлэнгээс гадна Монголын болон олон улсын уран бүтээлчдийн үзэгэлэнгүүд тавигдах болно. Үүнд: уран зураг, монгол зураг, хар зураг, уран баримал, гэрэл зураг, график, уран бичлэг, видео, болон орчин үеийн бүх урлагийн төрлүүд орно.
Тавигдах уран бүтээл зайлшгүй орчин үеийнх байх шаардлагагүй (ёсгүй), харин өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой оригиналь эх хувь байх нь чухал.

ЗУРАГ галерей үзэсгэлэн гаргахын зэрэгцээ бусад урлаг соёлын олон арга хэмжээ болох кино, концерт, илтгэл, хөгжим, бүжиг, уран бүтээлчдийн ярилцлага, уран зохиол, номын баяр, воркшоп, бясалгалийг тус тус зохион байгуулахаар төлөвлөж байна.

ЗУРАГ галерейд үзэсгэлэн гаргах хүсэлтэй уран бүтээлчид холбогдох материалаа е-майл болон шуудангаар явуулахаас гадна биечлэн ирж уулзаж болно.

ЗУРАГ галерейн үзэсгэлэнгийн танхимуудыг богино болон урт хугацааны арга хэмжээнд түрээслэж болно.

ЗУРАГ галерей нь үйл ажиллагаагаа хөгжүүлэх үүднээс олон улсын галерей, музей болон урлагийн байгууллагуудын зохион байгуулагч кураторуудтай хамтран ажиллах бодлогыг эрхэмлэн харилцаа холбоогоо өргөжүүлж байна.

ЗУРАГ галерейн эрхэм зорилго нь Монголын соёл урлагийг зөв эерэг талаас нь харж судлаж улмаар гадаадад таниулан сурталчлах, нэр хүнд үнэлгээг нь өсгөх юм. Энэ тал дээр олон улсад танигдаагүй, судлагдаагүй үлдсэн маш олон чиглэлүүд байна.

Нэгэн цагт дэлхийг туурайн төвөргөөнөөр цочируулж Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ мөнхөд хоногшуулж чадсан Монгол хүмүүс одоо оюуны урлагаараа ахин довтлон гарч ирэх болтугай!

ЗУРАГ
Урлан, Галерей
, Монгол Соёл Урлагийн Төв
Böckhstrasse 26
10967 Берлин
Герман
 
Цагийн хуваарь:
(зөвхөн үзэсгэлэн гарч байх үеэр)
Мягмар, Лхагва, Пүрэв 14:00-19:00 цаг
Бямба 14:00-19:00 цаг
(Цагийн хуваариас бусад үед холбоо барьж болно.)

Отго арт
(ЗУРАГ Галерей болон Монгол Соёлын Төвийг үүсгэн байгуулагч)


утас:
0049 (0) 176-6593 1999
е-майл: info@zurag.de
вэб хуудас: www.zurag.de
----- Нүүр хуудас - Шинэ сонин - Галерейч - Уран бүтээлчид - ҮзэсгэлэнМонгол Соёлын Төв - Линкс - Холбоо барих ---- © www.zurag.de Эршүүгийн Отгонбаяр

----- Нэгэн цагт дэлхийг туурайн төвөргөөнөөр цочируулж Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ мөнхөд хоногшуулж чадсан Монгол хүмүүс одоо оюуны урлагаараа ахин довтлон гарч ирэх болтугай!

zurag nuur huudaszurag shine soninzurag galereichzurag uran buteelchidzurag_uzesgelenmongol urlag soyoliin tuvzurag_web_holboozurag_holboo_barihzurag_mongolzurag_englishdeutsch zuragfacebook zuragart kunst urlag